нитхХууль эрх зүй

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо НЦУГ-тай хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо Нийслэлийн Цагдаагийн удирдах газар ажиллалаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас үйл ажиллагааныхаа талаар болон нийслэлийн хэмжээнд бүргэгдэж буй гэмт хэрэгтэй холбогдуулан зохих мэдээллийг хүргэж танилцуулав.

Улмаар НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Э.Товуудорж нар санал солилцон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ингэхдээ тодорхой хэргүүдийг анхааралдаа авч гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Учир нь сүүлийн цахим залилангийн гэмт хэрэг эрс өссөн бөгөөд ингэхдээ өнгөрсөн оны долдугаар сараас зүүн Азийн орнуудаас чиглэсэн телеграмм залилан нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.

Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй нийт 193 мянга гаруй санал, гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 54.8 хувь нь зөрчлийн шинжтэй байсан бол үлдсэн 46.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байна. Нийслэлд бүртгэгдэж буй гэмт хэргийг арга, хэлбэрээр нь ангилбал цахим орчинд үйлдэгдсэн 10960, эмэгтэй хүн оролцсон 4722, согтуугаар үйлдэгдсэн 2492, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 697, хүүхэд оролцсон 971 хэрэг бүртгэгдсэн байна.

Түүнчлэн энэ үеэр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close