нитхFocus

Нийслэлийн зөвлөлийн хурлаар 2025 онд хэрэгжүүлэх 46 төсөл, арга хэмжээг хэлэлцэн баталлаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хуралдаан /2025.02.05/ боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа.

Зөвлөлийн хурлын эхэнд 2024 оны төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төрмандах танилцууллаа. Мөн Монгол Улсын гал түймрийн нөхцөл байдал, аюулт үзэгдэл, осол, түймрийн нөхцөл байдал, барилга байгууламжийн паспортжуулалт, Улаанбаатар хотын халиа дошны нөхцөл байдал, хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл зэргийг албаныхан танилцууллаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хурлаар 2025 онд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Бөянзүрх дүүрэгт гал унтраах анги байгуулах зэрэг 46 төсөл, арга хэмжээний санал хэлэлцэн баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close