БоловсролЭнэ сард

Ирэх даваа гаригаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар боллоо

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрт хамтран ажилласны үр дүнд энэ сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят өнөөдөр албан ёсоор зогсож байгаа талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан мэдэгдлээ.

Энэ сарын 17-ны даваа гаригаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулах тал дээр хамтран аэжиллах гэнэ.

Мөн БСШУСЯ-ны Үйлдвэрчний эвлэлээс инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан асуудлыг бид 20-иос доошгүй хувиар нэмэх2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болгож, нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр болсон гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close