НИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл”-д гишүүнээр оролцох хүсэлт ирүүлсэн дараах иргэдэд иргэн та саналаа өгнө үү.
Тус санал асуулга өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 14-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд явагдана.
“Иргэний зөвлөл” нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус зөвлөлийн гишүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчид гурван жилийн хугацаатайгаар томилдог.
Иргэн та ЭНД ДАРЖ саналаа өгөөрэй.
Эх сурвалж: НИТХ-ХМА