ОБЕГ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.23-29/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.