БоловсролНийгэм

100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

100 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өмнөговь аймгийн хувьд боловсролын салбарт хэд хэдэн сургууль цэцэрлэгийг шинээр барьж байгаа аж. Түүний нэг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь 260 гаруй хүүхэдтэй ба 2 тусдаа байранд хичээллэж байсан бол энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нэг дор хичээллэх боломж бүрдэж байна.

Мөн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр тус аймгийн Суварган говь ХХК барьсан бөгөөд урлагийн заал, үзэсгэлэнгийн танхим, ангиудыг чанар стандартын дагуу тохижуулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close