НийтлэлЭдийн засагОнцлох

Грийн Лийф Дэли ХХК-ийн шинэ салбар “СОЁОЛЖ МОЛЛ”-д нээгдлээ

Орчин үеийн техник, технологийн давуу талыг ашиглан шинэ ноу-хау нэвтрүүлж, дэлхийн 40 гаруй улс оронд албан ёсны баталгаат агуулахаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж, 5000 гаруй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлдэг “Грийнлийф групп” нь Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байна.

Ногоон навчийн хулсан бүтээгдэхүүнээрээ алдартай тус компани нь аж үйлдвэрийн паркийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн компани бөгөөд тус группын Монгол дахь “Грийн Лийф Дели” компани Монгол Улсад 40 гаруй албан ёсны салбар дэлгүүр, 6 том үйлчилгээний төв, 200 гаруй борлуулалтын албан ёсны баталгаат цэгүүдэд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Албан ёсны баталгаат агуулахаар дамжуулан Монголын зах зээлд 700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй тус компани Соёолж Молл төвд шинэ салбараа нээж, хэрэглэгчддээ /2024.12.21/ бэлэг барилаа. “Shop Eat Play” уриатай тус төвийг сонгож, хэрэглэгчээ амарч, алжаалаа тайлангаа ая тухтай орчинд өөртөө хэрэгтэй бараа бүтээгдэхүүн сонгож, худалдан авах боломж олгохийг зорьсон байна.

Энэ талаар Грийн Лийф Дэли ХХК-ийн S22 /Бөхийн өргөө/ үйлчилгээний төвийн захирал Л.Алтанцэцэг хэлэхдээ “Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь эрүүл оршихуй, эрүүл амьдрахуй дээр тулгуурлаж, хүн бүр хүнсний аюулгүй байдал, хэрэглээний аюулгүй байдал, гоо сайхны аюулгүй байдалдаа санаа зовдог болсон. Тиймээс бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Герман, Франц, Итали улсын дэвшилтэт тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлж, чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладаг “Грийнлийф групп”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна.

“Грийнлийф групп” нь Италийн гоо сайхны олон улсад тэргүүлэгч INTERCOS групп болон Швейцарийн CRB – ​​Швейцарийн арьс арчилгааны үндэсний судалгааны төвтэй өндөр түвшний судалгаа, хөгжилд хамтран ажилладаг. Олон улсын зах зээлийг хөгжүүлэх зорилготойгоор Зүүн өмнөд Ази, Африк, Зүүн Европ, ТУХН-ийн орнууд, Орос зэрэг дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт салбараа нээж, албан ёсны дистрибьютерээр дамжуулан эко органик бүтээгдэхүүнийг дэлхийн хүмүүст санал болгож байна.

Манай компани эх дэлхийдээ хайртай хог хаягдалгүй амьдрахыг зорьдог хүн бүрийн сонголт. Тухайлбал, манай цаасан бүтээгдэхүүн буюу ариун цэврийн болон амны цаасан бүтээгдэхүүн усанд маш амархан уусдаг. Ямар нэгэн будагч бодис ороогүй анхдагч түүхий эдээр хийгдсэнээрээ давуу талтай тул эрүүл мэнддээ хайртай бүх хүмүүст санал болгож байна. Мөн аяга таваг угаагч, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол нь эх дэлхийн хөрсөнд маш хурдан шингэж алга болдогоороо бусад ижил төстэй үйлдвэрлэгч нараасаа эрс ялгаатай. Түүнчлэн хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд байдаг саван, шампунь, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл зэрэг маш олон бүтээгдхүүн нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, ямар нэгэн будагч бодисгүй, цэвэр байгалийн гаралтай орц найрлагатай, харшил өдөөгч агуулаагүй гэдгээрээ давуу давуу талтай байдаг.

Иймд манай компанийн зүгээс хэрэглэгчиддээ гэр ахуйн өдөр тутмын хэрэглээндээ “Грийн лийф” -ийн бүтээгдэхүүн сонгохыг уриалахын зэрэгцээ “Shop Eat Play” уриатай СОЁОЛЖ МОЛЛ төвд шинэ салбараа нээж байна. Та бүхэн биднийг зорин ирснээр хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ая тухтай орчинд амарч, алжаалаа тайлангаа манай дэлгүүрээр зочилж, өөртөө хэрэгтэй бараа бүтээгдэхүүн сонгож, худалдан авах боломжийг нээж байгаад баяртай байна” гэв.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close