WorldFocus

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

БНСУ-д  1907 оны  арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа  буюу 2024 оны  арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.

 Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ. Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close