Нийтлэлуран зурагFocus

Уран бүтээлч А.Дөлгөөний “Involute Curve” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уран бүтээлч А.Дөлгөөний “Involute Curve” үзэсгэлэн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд /2024.10.19/ нээлтээ хийлээ. Өмнөх үзэсгэлэнгүүд нь голчлон “Батик” /даавуу, торгон дээр зурах урлаг/ -ийн өвөрмөц арга техникийг ашиглан өөрийн үзэл санааг илэрхийлдэг байсан бол энэ удаад дүрслэх урлагийн олон төрлийн арга техникүүдийг ашиглан шинэ бүтээлүүдээ урласан байна.

“Involute Curve” буюу “Дөлгөөн холболт” нэртэй энэхүү үзэсгэлэн нь тойрог болон шулууныг нумаар холбох онолыг илэрхийлэх боловч тус онолын шинж чанарыг өөрийн үзэсгэлэнгийн агуулгатай уялдуулж хүний мэдрэмж, сэтгэл хөдлөл, оюун санааг дөлгөөн бөгөөд хурц бусаар холбон илэрхийлжээ. Тодруулбал, тэс өөр мөн чанартай материалууд хоорондоо хэрхэн хоршиж, зохицож нэг төрлийн өнгө илэрхийлэлд уусаж буйг энэхүү  үзэсгэлэнгээс мэдрээрэй.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close