Шинэ мэдээ

“Хүүхдийн төлөө” сэтгүүлчид сайн дурын клуб байгууллаа

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах хүрээнд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” УУЛЗАЛТЫГ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас /2024.09.25/ зохион байгууллаа.

Тус уулзалтад ирсэн сэтгүүлчдэд салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир танилцуулж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ онцлох заалтуудын талаар Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)- ыг олон нийтэд хүртээмжтэй, шинэлэг ойлгомжтой байдлаар хүргэж, сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлчдийн дунд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлав.

Тус уралдааныг нээлттэй зарлаж байгаа бөгөөд шагналын сан нь 6,500,000 төгрөг, Үүнд:

  • Нэгдүгээр байр, нэг сэтгүүлч : 3,000,000 төгрөг
  • Хоёрдугаар байр, нэг сэтгүүлч: 2,000,000 төгрөг
  • Гуравдугаар байр, нэг сэтгүүлч: 1,500,000 төгрөг байх юм.

Цаашид хүний эрхийн мэдрэмжтэй, гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал, салбарын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй, хүүхэд гэр бүлийн эрх ашгийг дээдэлдэг, мэргэшсэн сэтгүүлчдийг бий болгож нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх чиглэлээр ажиллах “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ-СЭТГҮҮЛЧИД” сайн дурын клубийг байгуулахаар уулзалтад ирсэн сэтгүүлчид болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлагууд санал нэгдэв.

Холбоотой мэдээ

Back to top button
Close