ВидеоУрлаг спорт

Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын нээлтийн ёслолд оролцов

Төслийг санаачлагч Р.Батцэнгэл нээлтийн үеэр “…Өнөөдөр “Монголын нууц товчоо түгээмэл эх” төслийн 10 жилийн ой тохиож байна. Та бүхэнд баярлалаа. Энэ бүтээл нь ном мэт гүнзгий, кино мэт сонирхолтой байх болтугай. Мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч, зөвлөгч багш нартаа баярлалаа. Манай төслийн ач холбогдлыг хамгийн түрүүнд ойлгож, дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.

Мөн нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид зураач Р.Батцэнгэлийн 10 гаруй жилийн хөдөлмөрөөр бүтээсэн, шат ахиулсан дэлгэцийн бүтээлийг нээх ёслолд оролцож байна. Өнөөдөр бүтээлүүд нь долоон орны хэлээр орчуулагдан олон нийтэд хүрсэн. Харин өнөөдөр хүүхдүүдэд үзүүлэхэд сонирхолтой, ном шиг дэлгэрэнгүйгээр олны хүртээл болж байна. Энэ бүтээлээс өсвөр насныхан, монголчууд бид өв соёлоо харж мэдэж, уншиж ойлгоно. Төслийг санаачлагч Р.Батцэнгэл болон түүний хамт олонд баяр хүргэе.

“Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийг харахад зураач зургийн ном хийгээд байгаа юм шиг боловч ард нь асар их судалгаа байдаг. Монголын нууц товчоо бол зураггүй, түүхэн ном. Үүнийг зураг хэлбэрт шилжүүлэхийн тулд тухайн үеийн хувцас хэрэглэл, морины эмээл, цулбуур, нум сумны зэв, хувцасны товчны хэлбэр, хувцас ямар оёдолтой байсан зэрэг маш олон судалгаа хийж байж дүрс, зураг бүтээнэ. Энэ нь өөрөө хүнд хүчир судалгааны ажил, авьяас билгийн нийлбэр юм. Цааш, цаашдаа Монголын түүх болсон Монголын нууц товчоо маань олон хүн мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд бүгдээрээ судалдаг, амьдрал ахуйдаа хэрэглэдэг болоосой гэж хүсч байна. Энд ирсэн хүмүүс болон доктор, профессор, эрдэмтдэдээ баярлалаа гэж хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нууц товчоо түгээмэл эх” төсөлтэй танилцаж, дэлгэцийн хувилбарыг үзэж сонирхов.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close