УнгарХууль эрх зүй

Монгол-Унгарын хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл (2024.09.16) Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа. Талууд энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон Унгар Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагууд хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох боломжуудын талаар санал солилцов.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, тус газрын мэргэжилтэн Н.Мөнхсаруул, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин яамны Атташе Алмаши Томаш, орчуулагч Г.Энхтөр нар байлцлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close