Жендэрийн үндэсний хороо

“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форум болно

Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг 09-р сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгуулах гэж байна.

Уг форумд УИХ-ын гишүүн, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, зочин төлөөлөгч, баруун бүсийн болон Ховд аймгийн салбар, салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 500 эмэгтэй оролцоно.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, салбар, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, манлайллыг дэмжих, шилдэг туршлагыг хуваалцах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд форумын зорилго оршиж байна.

Иймээс уг форумаар хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудалд анхаарсан дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Таг
Back to top button
Close