Монголын радиогийн 90 жилийн ойд зориулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан Рагчаагийн Ганбаатар,
Гавьяат холбоочин цолыг:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зөвлөх инженер Чулууны Цагаан нарт хүртээв.
Сүхбаатарын одонгоор:
Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн Товуучийн Бямбадорж,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан Рэгзэнгийн Чулуунцэцэг,
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар,
Алтан гадас одонгоор:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Пүрэвдоржийн Золзаяа,
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Балдоржийн Мөнхтуяа,
Монголын олон нийтийн радиогийн ахлах редактор Шагжжавын Одончимэг,
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Алтан сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуул,
“Монголын дуу хоолой” радиогийн редактор Ням-Очирын Баасанжав,
“Монголын дуу хоолой” радиогийн Орос хэлний редакцын ахлах редактор Доржийн Эрдэнэбат,
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Дэмбэрэлийн Оюунтунгалаг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний редакцын орчуулагч, редактор Гүнрэгжавын Цэнд-Аюуш,
Монголын олон нийтийн радиогийн редактор Намхайн Хоролсүрэн нарыг шагналаа.