Өв соёлНийслэл

“Нийслэлийн гар урлалын өргөө”-нд 22 төрлийн соёлын биет бус өвийг үзүүлнэ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Үүнд:

1. Монгол уран бичлэг

2. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал

3. Зээгт наамлын урлал

4. Зоос ширээ сүлжих урлал

5. Монгол зургийн урлал

6. Эсгий ширмэл урлал

7. Уран хайчилбар

8. Монгол уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал

9. Сийлбэрийн урлал

10. Уран баримлын урлал

11. Үндэсний хувцасны уламжлалт урлал

12. Монгол малгайн урлал

13. Монгол гутлын урлал

14. Мөнгөн аяга хийх урлал

15. Хэт хутга хийх урлал

16. Монгол эмээл хийх урлал

17. Хөөрөг урлал

18. Хүрэл цутгуурын урлал

19. Уран баримлын урлал

20. Сийлбэрийн урлал

21. Арьсан урлал сүлжмэл

22. Модон сийлбэр

Монголын уламжлалт соёлын биет бус өв гар урлалын 22 төрлийг гурван өдрийн турш сурталчилан таниулах болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close