СЕХ
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнөөдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоож, аравдугаар сарын 12-ноос сэргээх юм.
Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн сонгууль зохион байгуулахад шаардлагатай үндсэн чиглэл хоорондын уялдааг хангах ажлын хэсгийг байгуулсан байна. Мөн энэ сарын 22, 23-нд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлагуудад сургалт зохион байгуулах аж.