НҮБFocus

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димосква-г хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны асуудлууд, түүний дотор хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг чиглэлээрх үйл ажиллагааны талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close