БХЯОнцлох

“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж зохион байгуулж байна.

“Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн зорилго нь Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал болон сургуульд оролцох орнуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардагдаж буй чадавхыг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтын дэмжлэгийг үзүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Энэ удаагийн сургуульд:

  • АНУ, Австрали, Канад, Япон, Филиппин, Индонез, Вьетнам зэрэг 7 орноос сургагч багш нарын бүлэг,
  • Салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон (2 салаа), Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн,
  • Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан улс ажиглагчаар нийт 20 улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байна.

Энэхүү олон улсын сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын ЕТГ, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, төрлийн цэргийн командлагч нар, гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close