НийтлэлНогоон АзиВидеоБайгаль орчинОнцлохФото сурвалжлага

ОВ шар айраг, 15 дах жилдээ Монголд “Cass найдварын төгөл”-ийг байгуулж байна

OБ шар айраг компаниас хэрэгжүүлж буй байгаль орчны үйл ажиллагаа болох “Cass найдварын төгөл” ойжуулалтын төсөл хөтөлбөр 15 жилийн ойгоо тохиолдуулан Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Cass найдварын төгөл”-д Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтран мод тарих сайн дурын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд ОБ шар айраг компанийн Гүйцэтгэх захирал Бэ Ха Жүн , Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Борлуулалтын албаны Дэд захирал Чой Сан Бом болон Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн болон орон нутгийн иргэд нийт 50 орчим хүн оролцов.

“Cass найдварын төгөл” төсөл нь цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцор зэрэг Зүүн Азид тулгамдаж буй байгаль орчны асуудалтай тэмцэх, иргэдийн бие даасан тогтвортой арчилгаа, хамгаалалтын загварыг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжиж байна. 

ОБ шар айраг компани нь монгол орны цөлжилтийн эсрэг Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтран 2010 оноос хойш 15 дах жилдээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ойжуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн иргэдийн хамт 46,500 мод тарьж ургуулаад байна.

Энэхүү ойн арга хэмжээний үеэр “Cass найдварын төгөл” самбарыг босгож мод тарьж услах сайн дурын ажил хийлээ. Нээлтийн ёслолд оролцсон хүмүүс хайлаас мод тарьж дүүрэн устай зөөврийн усан сангаас хувингаар усалгааны ажил хийлээ. ОБ шар айраг компани нь ойжуулалтын төслөөс гадна уур амьсгалын нөөллөөр хохирсон иргэдийн эдийн засгийн бие даасан байдлыг дэмжихийн тулд жимсний мод Чацаргана, эсгий урлалын түүхий эд, мах хатаах төхөөрөмж зэргээр дэмжсэн.

Мөн энэ өдөр 8,440 интернэт хэрэглэгчидтэй хамтран хамтран цуглуулсан 20 сая воны хандивыг Ногоон Ази сүлжээ ТББ-т хүлээлгэн өглөө. “ОБ шар айраг” компани нь “Дэлхийн цөлжилтийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан 6 дугаар сарын турш хандивын нэгдсэн онлайн сайт болох “Happybean”-д “Cass найдварын төгөл” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлсэн юм. Тус сайн үйлсийн аянд Солонгос улсын агаарын чанарт ноцтой нөлөө үзүүлж буй Монгол орны цөлжилтийн талаар ойлголттой болж ОБ шар айраг компанийн хэрэгжүүлж буй ойжуулалтын төслийг дэмжих зорилгоор 8,000 гаруй иргэд хамрагджээ.

Мөн энэ жил олон нийтэд “Cass найдварын төгөл”-ийг сурталчилан таниулах ажлыг идэвхтэй хийхээр зорьж байна. Архангай аймгийн Цэцэрлэг хотод 7 дугаар сарын турш зохион байгуулагдах “АРА амьд хөгжмийн фестиваль”-д оролцох бөгөөд тус наадмын үеэр “Cass найдварын төгөл” сурталчилгааны самбарыг байршуулж өнгөрсөн 15 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн Монгол дах ойжуулалтын ажлын талаар олон нийтэд мэдээлж, аялагчдад сурталчилгааны материал тараахаар төлөвлөж байна.

ОБ шар айраг компанийн гүйцэтгэх захирал Бэ Ха Жүн хэлэхдээ “Монголд төдийгүй Солонгосын агаарын чанарт нөлөөлж буй цөлжилтөөс урьдчилан сэргийлж, Монгол орны газрын доройтлыг сэргээх зорилгоор 15 дах жилдээ ойжуулалтын ажлыг хийж байгаа юм.

Тогтворвой менежментээрээ тэргүүлэгч байгууллагын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвх зүтгэл гарган ажиллах төдийгүй гадаад, дотоодын хэрэглэгчидийг уг асуудалд анхаарал хандуулдаг болгохын төлөө байгаль орчны төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах болно” гэлээ.

“Cass найдварын төгөл” нь 2014 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) “Амьдралын хөрс” шагналыг хүртсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд тохирсон байгаль орчны жишиг загвар хэмээн тодорхойлогдсон. Мөн өнгөрсөн жил байгаль орчныг нөхөн сэргээх төсөл болон орон нутгийн иргэдийн бие даах чадварт дэмжлэг үзүүлсэнд “Эрдэнэ жимс” хоршоо талархалын бичгээр шагнасан билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close