МУХБОнцлохШинэ мэдээ

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ж.Батаа Алтан гадас одон хүртлээ

-Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе-

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж, Монголбанкны Хүндэт банкир цол тэмдгээр шагнууллаа. ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын захирал Ц.Чандмань Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллахаар зорьж буй бөгөөд хамт олноо манлайлан ажиллаж буй ажилтнууд Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын медалиар шагнууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close