УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ.
Дээрх нэр дэвшигчдийн зургаа нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой.
Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.
УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийн
- 8 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Батцогт, М.Тулгат, НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч П.Наранбаяр,
- 9 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
- 10 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Бадарсан
- 11 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай,
- 12 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшиж байгаа бол намуудын жагсаалтаар
- НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Н.Баярчимэг
- НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг
- НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Энхтуяа
- НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар дэвшинэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС