ХАА-н салбарБоловсрол

Сурагчид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав

Жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдрийг Дэлхийн 50 гаруй улсад 2001 оноос эхлэн “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг юм.

Сүүний найрлагад ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим шимт нэгдэл тодорхой хэмжээгээр агуулагдда​г бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын эх үүсвэр болдог.

Монгол Улс Дэлхийн сүүний өдрийг 2016 оноос хойш уламжлал болгон 9 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Азийн тивийн сүүний түншлэлийн газар, холбогдох мэргэжлийн холбоод, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, сүү бэлтгэн нийлүүлэгчид хамтран сүүний ач холбогдлыг олон нийтэд таниулан, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрэхэд түлхэц болох зорилгоор хэд хэдэн ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг урьж сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл явцтай танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү хүрээнд Витафит милк ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК, АПУ дэйри ХХК (Спирт бал бурам ХХК-ийн Бяслагийн үйлдвэр), Монфрэш сүү ХХК гэсэн 5 сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг 300 орчим хүүхдэд танилцуулж байгаа бөгөөд энэ удаад 141 дүгээр сургуулийн 7, 8, 10 дугаар ангийн 120 хүүхэд Витафит милк ХХК, Үй цай сургуулийн 6 дугаар ангийн 40 хүүхэд Айсмарк үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаад байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close