“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг энэ долоо хоногийн Бямба гарагт (2024.05.25)-нд зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм.
Энэ тухай ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гомбосүрэн “Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлана.
Тодруулбал:
- Сүхбаатарын талбай
- Сүхбаатарын гудамж
- Их сургуулийн гудамж
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
- Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
- Гэндэнгийн гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл