МУХБFocus

Монгол Улсын Хөгжлийн банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

АКТИВЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН:

Ерөнхий чиг үүрэг: Актив, пассив, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар активын чанарыг бууруулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, салбартаа эдийн засаг, банк, санхүүгийн удирдлага, зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Санхүүгийн стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ болон анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай;
  • Санхүүгийн тайланд шинжилгээ хийх, үр дүнг боловсруулж, дүн шинжилгээг нэгтгэн дүгнэх чадвартай;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэн хэлэлцүүлэх ур чадвартай;
  • Багаар ажиллах, зөрчилдөөнийг зохицуулах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн;
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актыг хэрэглэх чадвартай;
  • Англи болон монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Албан бичгийн төсөл бэлтгэх, бичиг баримт боловсруулах /бодлого, дүрэм, журам, заавар, гэрээ г.м/ чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Төрөл: Бүтэн цагийн

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/ 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/ 
Факс: (976)-11-7013-0602

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close