ВидеоУлс төр

Конрад Аденауэр сангийн ЕНБ-ийн бичгийн орлогч Герхард Валерстай уулзав

ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Др.Герхард Валерс Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Ерөнхий нарийн бичгийн орлогч Герхард Валерсийг хүлээн авч уулзлаа.

Др.Герхард Валерс уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүлээн авч уулзаж байгаад талархаад, өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын ардчиллын үйл явцыг дэмжиж ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад Аденауэр сан нь Монгол Улсад өрнөсөн ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг онцлоод, улс төрийн намууд болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахдаа залуу боловсон хүчинг бэлтгэхэд хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар ярилаа.

1993 оноос эхлэн Конрад Аденауэр сан нь Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажилласан анхны улс төрийн сан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байгаа аж. Др.Герхард Валерс хэлэхдээ “Конрад Аденауэр сан нь Монгол Улстай ямар ч салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад өрнөж байсан ардчиллын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж ирсэн бол одоо Монгол Улсаас суралцах зүйл их болсон” гэдгийг цохон тэмдэглэв. Мөн талууд улс төр, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Др.Герхард Валерст болон түүгээр дамжуулан сангийн нийт хамт олонд Монгол Улстай хамтран ажиллаж ирсний 25 жилийн ойн мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close