ХБЗ

Монгол Улсын хэмжээнд 24 боомт үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улс нийт 39 боомт байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын 6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомтыг ажиллуулахаар тусгасан байсан бол 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/20-1008, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ мөн өдрийн 218/2020 тоот ноот бичиг солилцож, нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нэмэлт өөрчлөлтөөр Цагаандэл-Уул-Өлзий авто замын боомт, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн 3 төмөр замын боомтыг тус тус ажиллуулахаар тусгасан. Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явж байна.

Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна.

Түүнчлэн Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллагаагүй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close