Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал гарч байна
Тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэн, хуулийн этгээд /санаатай болон санамсаргүйгээр/ өөрийн нэр дээр тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүйгээс үүдэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн /зарсан хүн/ дээр тухайн автомашины торгууль, татварын өр үүсч, мөн зам тээврийн осолтой холбоотой зөрчил зэрэг хууль хяналтын байгууллагад тодруулга өгөх, зарсан хүнээ эрж хайх зэргээр тухайн зөрчилтэй холбоотой асуудал маш их гарч байна.
Иргэн харилцан тохиролцож автомашинаа худалдан борлуулсан бол заавал бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж өөрийн нэр дээрх бүртгэлээс хасуулан худалдан авагч талд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй.
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.