Гадаад харилцааFocus

Турк улсын хур тунадасны усыг цуглуулан авч, ашигладаг туршлагатай танилцав

Бүгд найрамдах Турк улсад хийж буй айлчлалын эхний өдөр сайд Ц.Даваасүрэн тус улсын Ус сувгийн удирдах ерөнхий газрын ажилтай танилцлаа.

Нийслэл Анкара хот хур тундасны усыг ашиглан, газрын гүний усыг хэмнэж, томоохон хотуудынхаа хүн амын ундны усны хэрэглээг хангадаг байна. Тодруулбал: бороо, цас, хур тунадасны усыг 11 далангаар цуглуулан авч, цэвэрлэх байгууламж руугаа нийлүүлж, төвлөрсөн усыг олон давхар шүүлтүүрээр шүүж цэвэрлээд хэрэглэгчдэд хүргэдэг болохоо Турк Улсын холбогдох албаныхан танилцуулав.

Анкара хот 2023 онд 515 сая метр куб гадаргын ус ашиглажээ. Мөн саарал усаа дахин цэвэршүүлж, хөдөө аж ахуй болон барилгын салбарт хэрэглэдэг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close