атүт

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” өдөрлөг боллоо

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.

Манай улс 2011 оноос хойш энэ өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж байгаа ба энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” уриан дор тэмдэглэж байна.

Тус үйлдвэрийн газраас сарын аяны хүрээнд баруун бүсийн Завхан аймагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” өдөрлөгийг /2024.04.26/ зохион байгууллаа.

Өдөрлөгт үйлдвэрийн газрын удирдлага, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн автотээврийн төвүүд болон эдгээр аймаг дахь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч, авто үйлчилгээ эрхлэгч, жолооны курс зэрэг нийт 20 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 138 хүн оролцлоо.

Автотээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлгөөний аюулгүй байдал, анхны тусламжийн чиглэлээр, Завхан аймгийн онцгой байдлын газартай хамтран гамшгийн үеийн бэлэн байдлын талаарх танилцуулах сургалт зохион байгуулагдсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close