Орон нутагFocus

Орон нутгийн мал зүйчдийг чадавхижуулж байна

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа улсын байцаагчийн эрх авч, ажиллаж байгаагаараа онцлогтой болж байна.

Тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна.

Сургалтын үр дүнд хууль, мал аж ахуйн салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангах мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээнд хяналт тавих, малын гений санг хамгаалах,  сүргийн бүтэц, чанар, ашиг шимийн гарц, үүлдэрлэг байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах,  малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэн баталгаажуулах нийтэд сурталчлан таниулах боломж нөхцөл бүрдүүлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close