ХАА-н салбарFocus

Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд МАА-н салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөлдлөө

Өнөөдөр Монгол улсын мал аж ахуйн салбарын өмнө ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, тэжээлийн болон усны хомсдол, малын ашиг шимийн бууралт, өвчин, эмгэгийн тархалт зэрэг олон асуудал тулгарч байна. Тиймээс Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйн салбарын өнөөгийн төлөв байдалд шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, хөгжлийн хэтийн чиг хандлага, бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх, санал зөвлөмж боловсруулахаар /2024.04.04/ салбарынхан зөвлөлдлөө.

Бага хурлаар эрсдэл, эмзэг байдал, даван туулах арга зам, төрийн бодлого, түүний хэрэгжилт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх болон малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг ярилцлаа. Мөн ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх хэргцээ, шийдэл болон тус салбарын хөгжлийн үзэл баримтлал зэрэг илтгэл танилцуулсан.

Хүнд сорилтуудыг даван туулахад оролцогч талуудын үүрэг их. Тиймээс бага хуралд төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод болон олон улсын донор байгууллагуудын 160 гаруй төлөөлөгчийг оролцууллаа.

Уур амьсгалын болон нийгмийн өөрчлөлтийн тодорхой бус нөхцөлд бид зөвхөн шинжлэх ухаан технологид тулгуурлаж, мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг хамтдаа амжилттай шийдвэрлэж чадна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close