ОХУFocus

Гэгээн-Троицкийн сүмийн 160 жилийн ойн дугтуйг тамгалах ёслол боллоо

Монгол шуудангийн төв салбар дээр Улаанбаатар хот дахь Оросын Үнэн алдартны шашны Гэгээн-Троицкийн сүмийн 160 жилийн ойн дугтуйг тамгалах ёслолын арга хэмжээ /2024.04.03/ боллоо.

160 жилийн өмнө буюу 1864 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэл хүрээн дахь Оросын Хаант Улсын Ерөнхий Консулын газрын дэргэд Оросын Үнэн алдартны шашны Гэгээн-Торицкийн сүм нээгдсэн түүхтэй. Хаант улсын үед Оросын дипломат төлөөлөгчийн газар хилийн чанадад нээгдэхдээ Оросын шашны үйл дагалддаг байжээ.

Хотын зүүн хэсэг болох “Консулын дэнж”-д нээгдсэн тус сүм шинэчлэн баригдаж, үйл номлолоо явуулж байна. Өдгөө тус сүм Монгол дахь орос, серб, беларусь, гүрж, молдав, армян, польш, баптист хүртсэн монголчууд очдог шашны амьдралын төв болжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close