Эдийн засаг

“Тавантолгой төмөр зам” ХХК эхний улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэжээ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны 1-р улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүллээ.

Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛД 723.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

Энэ нь 2023 оны 1-р улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүллээ.

Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close