БСҮХХБЗВидеоFocus

Б.Баярням: Туршилтийн хугацааны үр дүнгээс шалтгаалж, Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар тогтмол ажиллах эсэх нь шийдэгдэнэ

Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ үеэр Дорноговь аймгийн Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням: 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 6 сарын хугацаатай Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилтийн хугацаа эхэлнэ. Энэ хугацааны үр дүнгээс шалтгаалж, цаашид тогтмол үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг онцолж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close