ХАА-н салбарУОКБайгаль орчин

Улсын хэмжээнд 5.2 сая толгой мал хорогджээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар мэдээлэл хийв.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  “ЦУОШГ-аас арав хоног тутамд зудын нөхцөл байдлын үнэлгээг гаргаж буй бөгөөд энэ сарын 20-ны өдрөөр мэдээлэл шинэчлэгдээд байна. Ойрын өдрүүдэд дулаарч байгаа тул төмөр болон цагаан зудтай аймаг, сумдын тоо буурсан. Нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүлийн хэмжээ мөн буурсан мэдээ байна.

Энэ сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар аймаг буюу 1.4 сая, Хэнтий аймагт 720 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймагт 474.7 мянга, Төв аймагт 417.6 мянга, Дундговь аймагт 231.2 мянган толгой мал тус бүр хорогджээ.

Тус өдрийн байдлаар 2728 өрх 70 болон түүнээс дээш хувийн малаа алдсан бол 380 өрх бүх малаа алджээ. Хамгийн их малаа алдсан аймгуудад малжуулах туслах хөтөлбөрт хамруулах дараагийн ажилд УОК-оос анхаарч ажиллаж байна.” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close