Гадаад харилцааFocus

АНУ-ын ТНБД-ын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд . Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана.

Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close