атүт

Автотээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох зорилгоор “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг /2024.03.15/ зохион байгуулав.

Зөвлөгөөнийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нээж, мэдээллийн технологийн чиглэлээр шинээр нэвтэрч байгаа үйлчилгээнүүд, тээвэр зохицуулалтын чиглэлээр 2024 онд хийгдэх томоохон ажлууд, цаашид анхаарах асуудлууд, жуулчин болон ачаа тээврийн хяналт шалгалтыг цахимжуулах, боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр хийгдэх ажлууд зэрэг чиглэл бүрээр тусгайлан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцож, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар, заавар зөвлөмж өглөө. Түүнчлэн нэр бүхий орон нутгийн Автотээврийн төвд компьютер, принтер гардуулав.

Урилгаар Авилгатай тэмцэх газрын Комиссор С.Амартүвшин, ШУТИС-ийн багш Доктор профессор Л.Оюунцэцэг, сургагч багш Э.Даваадорж нар хүрэлцэн ирж илтгэл тавилаа. Тус зөвлөгөөнд үйлдвэрийн газрын нийт удирдах албан тушаалтнууд, алба, тасаг, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэн менежерүүдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close