ОХУFocus

В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд 87,32 хувийн саналаар тэргүүлж байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд зохион байгуулагдлаа.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн төрийн тэргүүн Владимир Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 95.08%-ийг боловсруулсны дүнд 87.32 хувийн санал авч, тэргүүлж байна. Энэ талаар ОХУ-ын Сонгуулийн төв хорооны албан ёсны вэбсайтад урьдчилсан байдлаар нийтлээд байгаа аж.

Хоёрдугаарт ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов 4,28 хувийн санал авсан бол удаах байранд “Шинэ ард түмэн” намаас нэр дэвшигч Владислав Даванков 3,85 хувийн санал авчээ. Дөрөвдүгээрт ЛДПР-аас нэр дэвшигч Леонид Слуцкий 3.15 хувийн санал авчээ.

Эх сурвалж: ТАСС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close