Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь ёсоор өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
Тодруулбал, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн доорх байршлуудад өдрийн турш буюу 10:00-17:30 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийх юм байна.