ОХУFocus

Өрнөдийн орнууд Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн эхлэхийг анхаарууллаа

Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр оросуудад хандаж хэлсэн үгэндээ барууны орнууд Украин дахь мөргөлдөөнийг хурцатгавал цөмийн дайны “жинхэнэ” эрсдэл бий болохыг анхааруулжээ.

Путин Москвад үг хэлэхдээ “Өрнөдийн орнууд бидэнд тэдний нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэд үнэхээр үүнийг хүсэж байна гэж үү?” гэж тэр хэлжээ.

Мөн тэрбээр “NATO дорно зүгт дараагийн тэлэлтээ хийж, Швед, Финланд улс тус холбоонд нэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх аюул заналыг саармагжуулахад барууны стратегийн чиглэлд бүлгүүдийг хүчирхэгжүүлэх нь туйлын чухал байна. Барууны орнууд Украин, Ойрх Дорнод болон дэлхийн бусад бүс нутагт зөрчилдөөн үүсгэсэн ч худал ярьсаар байна.

Харин одоо тэд ичгүүргүйгээр ОХУ Европ руу довтлох гэж байна гэж ярьж байна. Хэдий тийм боловч бид үүнийг ямар ч утгагүй яриа гэдгийг мэдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд тэд өөрсдөө манай бүс нутаг руу довтлохоор байгаа онилж, хамгийн эгзэгтэй гэж бодсон бүсээ сонгож, хорлон сүйтгэх талаар бодож байна.” хэмээжээ.

Путин бас Өрнөдийн орнууд Оросыг эзлэх гээд чадаагүй Адольф Гитлер, Наполеон Бонапарт нарын сүйрлийг дахин давтахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close