Хууль эрх зүйFocus

Иргэн Б.Энхцэцэгт ХЭҮК шаардлагатай арга хэмжээг авч байна

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд иргэн Б.Энхцэцэг Төрийн ордны баруун хаалганы дэргэд суулт зарлаад 220 гаруй хоног өнгөрч байна. Тус асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс нь өнгөрсөн 2022, 2023 онуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт удаа дараа хандаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт Д.Мөнхтуяа нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний экспорт, импорт, тарифын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Уянга нар иргэн Б.Энхцэцэгтэй 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар Комиссын зүгээс иргэн Б.Энхцэцэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгч томилуулах асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн бол ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний экспорт, импорт, тарифын зохицуулалт хариуцсанахлах мэргэжилтэн О.Уянга нь холбогдох албан тушаалтнуудад асуудлыг уламжилж, хариу мэдэгдэнэ гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close