Боловсрол

“Eduten” цахим систем сурагчдыг математикийн хичээлд идэвхитэй болгожээ

“Eduten” цахим системийг олон нийтэд сурталчлах, үр дүн, явцыг танилцуулах өдөрлөгийг Завхан аймагт зохион байгуулав. Өдөрлөгт Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургуулийн захирал, 38 цэцэрлэгийн эрхлэгч, бага боловсролын багш, эцэг эх, суралцагчид нийт 500 гаруй удирдах ажилтан, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой хэрэгжиж буй “Eduten” цахим системийг танилцуулах арга хэмжээний үеэр:

  • “Eduten” цахим системийн танилцуулга
  • “Eduten” цахим системийн хэрэгжилт, явц, үр дүн
  • Сургууль, багш нарын сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын идэвх оролцоог ахицаар тооцож, баримт мэдээллийг цуглуулан нэгтгэсэн дүгнэлт
  • “Eduten” цахим системийн ач холбогдол, эцэг эхийн үүрэг оролцооны талаар мэдээлэв.

Мөн ерөнхий боловсролын 3-4-р ангийн суралцагчид цахим системд багшийн идэвхжүүлсэн дасгал даалгаврыг бие даан, эцэг эх оролцогчидтой хамтран гүйцэтгэж, “Eduten” цахим системийн хүнд, хүндэвтэр бодлогуудын сан бүрдүүлж, бодлогуудын тайлбарын хамт үзэсгэлэн гаргаж, сурагчдад гарч буй давуу тал болон цаашид сайжруулах зүйлсийг дүгнэн танилцууллаа.

“Eduten” цахим системийг сургалтад ашигласнаар сурагчид:

  • Математикт идэвх оролцоотой суралцах, аливаа асуудалд хариуцлагатай хандах
  • Асуудалтай танилцан, түүнийг шийдвэрлэх арга барил эзэмших
  • Учир шалтгааныг тайлбарлах, бие даан бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлж байна.
  • аха

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close