ЗТХЯFocus

Агаарын тээврээр олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлээд байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарт 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.

2024 оны нэгдүгээр сард агаарын тээврээр олон улсад 124.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсжээ.

Орон нутагт 33.5 мянган зорчигч тээвэрлэсэн.

2024 оны нэгдүгээр сард агаарын тээврээр олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 29 хувийг Сөүл чиглэлд ниссэн бол Бээжин чиглэлд 15 хувь, Фукуок чиглэлд 8%, Истанбул чиглэлд 7 хувь, Токио чиглэлд 6.3%, Хонгконг чиглэлд 6% бусад чиглэлд 28% нь зорчсон байна.

Мөн олон улсад зорчсон зорчигчдын хамгийн өндөр буюу 50.7% нь үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нислэгээр нисжээ.

”Airchina”-ийн нислэгээр 9.5%, “Korean Air”-ийн нислэгээр 8.8%, “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгээр 7.3%, “Аэро Монголиа” ХХК-ийн нислэгээр 6.8%, “Изинис Эйрвейз” ХХК-ийн нислэгээр 5.3%, бусад агаарын тээвэрлэгчийн нислэгээр 11.6% нь зорчсон байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close