ХАА-н салбарFocus

Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авч байна

УОК-ын Шуурхай штабаас  өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажиллагааг энэ сарын 26-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан  худалдаалж эхэлсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдсэн бөгөөд хөдөө аж ахуйн биржээр 24-ний байдлаар 53.9 тн хонь, ямааны мах, 13.3 тн сарлаг, үхрийн махыг 554.3 сая төгрөгөөр арилжсан байна.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close