НийгэмОнцлох

Соёлын салбарын зарим уран бүтээлчид төрийн дээд шагнал хүртлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийгүндэслэн соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дараах уран бүтээлчид Монгол Улсын Төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өглөө.

“Эмү-Очир” ХХК-ийн ерөнхий менежер Батдорж овогтой Одончимэг

“Лед Мастер эвент” ХХК-ийн ерөнхий захирал Суръяа овогтой Алтайбаяр

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёлын сайдын тушаалыг тус тус үндэслэн: Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн дараах уран бүтээлчид Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа.

“Ди Эс Ти” ХХК-ийн хувцас чимэглэлийн дизайнер Дамбийням овогтой Мөнхбаясгалан

Чөлөөт уран бүтээлч, дизайнер, модон эдлэл урлаач Туяа овогтой Амгаланбаяр

Чөлөөт уран бүтээлч, уран дархан Гомбо овогтой Эрдэнэбаатар    

Чөлөөт уран бүтээлч, дизайнер Торой овогтой Алтанбагана

Смайл энтертайнментын захирал Чулуунбаатар овогтой Шижирбаатар

“Саунд оф Монголиа” ХХК ийн гүйцэтгэх захирал Нямаа овогтой Очирбат

Ти Ви найм телевизийн ахлах зураглаач Дарамбазар овогтой Түвшинбаатар       

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, хөөмийч Намжим овогтой Алтанхуяг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close