Гадаад харилцааБоловсролОнцлох

Турк улстай туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Үафир Атешийг /2023.12.27/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд “Монгол-Туркийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн 2021 онд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан оюутан сургах үйл ажиллагаа амжилттай явагдаж буйг дурдлаа.

Мөн “Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль болон сургуулийн өмнөх боловсролын 51 дүгээр цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтнуудын сургалт явуулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган жишиг анги болгосон явдалд талархаж байна” гэлээ.

Цаашид нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ернхий боловсрол олгодог сургуулиудын багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцах боломжийг бий болгох үүднээс Турк Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close