ЭТТОнцлох

ЭТТ: Шинэ техникүүдээ хүлээн авлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон /2023.12.18/ компанийн “А6-20” бизнес төлөвлөгөө 2021-2025”-ын хүрээнд уулын ажлын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж буй шинэ техникүүдээ хүлээн авлаа.

“А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу жил бүрийн уулын ажлын хэмжээ нэмэгдэх бөгөөд олборлолтын 30 хувийг өөрийн техникээр гүйцэтгэснээр 2024 онд 56 сая м3 уулын ажлыг хийхээр байна.

Жил бүрийн уулын ажлын тодорхой хувийг өөрийн уулын техникээр хөдөлгөснөөр гэрээт компаниар гүйцэтгүүлэх олборлолтын нэгж өртгийг 7 орчим хувиар бууруулах тооцоолол бий.

Энэ удаад 120 тоннын даацтай XDE130-автосамосвал-9 ширхэг, GRT350-автогрейдер-2 ширхэг, XDE200-экскаватор-1 ширхэг, LBR PR776-бульдозер-5 ширхэг нийт 17 шинэ уурхайн үндсэн техник хэрэгсэл хүлээн авч,  уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close