Орон нутаг

Цасан шуурганаар төөрсөн хоёр иргэнийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цасанд шуурганаар төөрсөн дуудлага ирж, Бор-Өндөр суманд  хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд арванхоёрдугаар сарын 5-ны 15:00-16:00 цагийн орчимд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 6-ны 01:00 цагт хүлээн авсан байна. Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлжээ.

Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар нэмж хүйтрэхийг анхааруулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close