“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-г гаргана
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 83 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 47.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 221 дуудлага хүлээн авчээ.
“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан сурагч, эцэг эх, багш, албан хаагчдын тоо түүвэр хангахгүй байсан тул нэмэлтээр 3383 сурагч, эцэг эх, багш, албан хаагчдыг хамруулж, судалгаанд оролцогчдын тоог 12657 болсноор мэдээлэл цуглуулах ажлыг дуусгасан бөгөөд судалгааны мэдээллийг боловсруулах ажлыг эхлүүллээ.