Монгол жүжигчдийн тоглосон VIVANT цуврал шилдгээр тодорлоо
Монгол болон Япон улсад зураг авалтаа хийсэн “Vivant” цуврал хамгийн их үзэлттэй цувралуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” -ын шилдэг цувралаар шалгарч, зургаан шагнал хүртсэн байна.
- Шилдэг бүтээл
- Шилдэг найруулагч
- Шилдэг эрэгтэй гол дүр
- Шилдэг эмэгтэй гол дүр
- Шилдэг зохиол
- Тусгай шагнал
Тус цувралд Японы өнөө цагийн алдартай жүжигчид болох Масато Сакай, Хироши Абэ, Фүми Никайдо, Тори Мацүзака, Кожи Якүшёо нарын гол дүр бүтээжээ. Харин Монгол жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Манлайбаатар, Х.Цасчихэр нар тоглосон байна. Мөн кино багийнхан Өмнөговь, Дундговь, Дархан-Уул болон Улаанбаатар хотод зураг авалтаа хийжээ.
Нэмж дурдахад, “VIVANT” киноны найруулагч нь 10 000 иэний дэвсгэрт дээр зураг нь хадагдсан Фүкүзавагийн үр удам. 32 жилийн турш цацагдсан “3б-ийн Кинпачи багш”, хамгийн олон хүн үзсэн “Ханзава Наоки” сериалуудыг бүтээлцэж, найруулсан байна.